УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ СХД-ИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТ ДУЛААН ХӨНЖИЛ, ХАЛУУН ХӨШИГ БЭЛЭГЛЭЛЭЭ

Хамаарах огноо: 2017-01-10 17:05

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ СХД-ИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТ ДУЛААН ХӨНЖИЛ, ХАЛУУН ХӨШИГ БЭЛЭГЛЭЛЭЭ

Тус дүүрэг нь нийт 115 мянган хүүхэдтэй юм. Харин хүүхдийн эмнэлэг нь 165 хэвтэн эмчлүүлэх ортой. Сүүлийн үед ханиад томууний дэгдэлт ихэсч, нөхцөл байдал хүндэрснээс үүдэн нэмэлтээр 50 ортой нэг тасгийг нээн ажиллуулсан байна. Яг өнөөдрийн байдлаар ачаалал ихтэйгээр буюу 245 хүүхдэд үйлчилж байгаа аж. Тус эмнэлэгийн ерөнхий эмч н.Галсанцэдэн энэ ачаалалтай үед анхаарал хандуулж, тусалж, дэмжиж байгаа УИХ-ын гишүүн Н.Учралд талархсанаа илэрхийлээ.  УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд парламентад сонгогдсоноосоо хойш уг эмнэлэгт гурав дахь удаагаа ажиллаж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн намар хэт халалтын үеэр тус эмнэлгийн эм хадгалалтын хөргүүрийн систем нь эвдэрсэн байхад шийдвэрлэж өгчээ. Мөн ханиад томууны дэгдэлт эхлэх үеэр очиж эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж хүчилтөрөгчийн аппаратыг бэлэглэсэн юм.  

Өвлийн улиралд ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Мөн утаанаас үүдэн өвчин хүндэрч байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд утаа ихтэй хүнд үед сонгогдсон тойргийнхоо хүүхдийн эмнэлэгт эм тариа болон хүчилтөрөгчийн аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр туслахыг Улаанбаатараас сонгогдсон бусад гишүүддээ уриалж байгаа юм. Харин ирэх жилээс утааг багасгах асуудлаар шинжлэх ухаанч ажлыг хамтдаа эхлүүлэх хэрэгтэй гэж буй. 

Үүсгэсэн: 2017-03-12 17:05

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..