УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ХҮСЭЛТЭЭР 1500 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хамаарах огноо: 2017-01-15 17:00

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ХҮСЭЛТЭЭР 1500 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлсэн “Ажилтай, орлоготой, бат бөх гэр бүл бодит байдал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Н.Учралын нэр дээр ажлын байртай болгож өгөхийг хүссэн 50 гаруй хүний өргөдөл ирсэн байна. Тэрбээр дээрх өргөдлийг шийдвэрлэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хамтран ажиллах хүсэлт хүргүүлссний дагуу өнөөдөр тус дүүрэгт 1500 ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.

Иргэн бүр ажилтай орлоготой байх нь чухал. Тиймээс өнөөдрийн өдөрлөгт оролцсон хүмүүс шууд ажлын байранд зуучлагдаж байгаагаас гадна ажил идэвхтэй хайгчдын жагсаалтад нэрээ бүртгүүлж буй юм. Ингэснээр цаашид өөрт тохирсон ажлын байртай болох боломж нь нээгдэж буй. Мөн цаашид ажлын байранд зуучлагдах ажилтай, орлоготой болох дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллах ажлын эхлэлийг тавилаа.

Уг арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Цаашид ч гэсэн энэ үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах тал дээр анхаарч ажиллана. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллах болно. Бид халамжаас-хөдөлмөр эрхлэлт рүү чиглэсэн бодлогыг баримтлан ажиллах нь зүйтэй юм. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж буй Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст баярлалаа” гэж хэллээ.

Үүсгэсэн: 2017-03-12 17:00

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..