Ялтын бага хурлын дурсгалыг мөнхжүүлсэн хөшөө сүндэрлэлээ

Хамаарах огноо: 2017-05-11 16:55

Ялтын бага хурлын дурсгалыг мөнхжүүлсэн хөшөө сүндэрлэлээ


Их гүрний нэрт удирдагчид болох И. В. Сталин, Ф.Д. Рузвельт, У. Черчилль нарын Ялтын гэрээ байгуулсан түүхэн уулзалтыг илэрхийлсэн гэрэлт хөшөөг УИХ-ийн гишүүн Н.Учрал санаачлан Их засаг олон улсын их сургуулийн хоёрдугаар цогцолборын өмнө өнөөдөр сүндэрлүүллээ. Уг түүхэн үйл явдлын онцлог нь 1945 оны 02 дугаар сард болсон ЗХУ, АНУ, Их Британи гурван их гүрний уулзалтын явцад гарын үсэг зурсан Ялтын гэрээнд “ЗХУ холбоотнуудын талд Японы эсрэг дайнд оролцох болзол гэвэл:
1. Ар Монголын (БНМАУ) статусыг хэвээр хадгалах“ явдал байлаа.
ЗХУ ийм алхам хийснээрээ Монгол улсын тусгаар тогтносон статусыг тунхаглах эрс шийдэмгий байр суурьтай байгаагаа дэлхий дахинд харуулсан болно. 


Үүсгэсэн: 2017-05-09 20:16

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..