УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо иргэдтэй уулзалт хийлээ

Хамаарах огноо: 2016-10-01 15:08

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо иргэдтэй уулзалт хийлээ

 2016 оны 09 дүгээр Улаанбаатар хот Сарын 30-ны өдөр Сонгинхайрхан дүүрэг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23,27,29 -р хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар өнгөрсөн хугацаанд буюу УИХ гишүүний тангараг өргөснөөс хойш хийж буй ажлаа тайлагнасан бөгөөд иргэд, төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу СХД-ийн 23, 27-р хорооны замын нөхцлийг сайжруулах, 92-р цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, Москва хорооллын 9-р байрны гадна фасадыг засварлах зэрэгт анхаарал хандуулж холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээг авсан байна. Уулзалтын үеэр УИХ-ын 2016 оны ээлжит бус чуулганы үеэр баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын талаар мэдээлэл өгч, иргэдтэй санал солилцсон. Тэрээр УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө иргэд сонгогчидтой уулзалт хийж санал бодлыг нь сонссон бөгөөд иргэдээс ирүүлсэн саналыг өөрийн ажлын төлөвлөгөөнд тусгаж онцгой анхаарал хандуулахаа илэрхийлсэн болно. 

Үүсгэсэн: 2017-03-12 15:08

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..