УИХ-ын гишүүн Н.Учрал зам гүүрний ажилтай танилцав

Хамаарах огноо: 2016-10-16 15:23

УИХ-ын гишүүн Н.Учрал зам гүүрний ажилтай танилцав

2016оны 10 дугаар сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй албаны хүмүүс Толгойтын эцэс хүртэлхи зам гүүрний ажилтай танилцлаа. Төсвийн хүрээнд НИТХ дарга Ц.Сандуйтай ярилцаж нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар боллоо. 2 Гүүрний ажлыг энэ бямба, ням гарагт хүлээлгэн өгч зорчих хэсгийн замыг нээхээр боллоо. 
Танилцах ажлын хүрээнд тэрээр "Иргэд сонгогчид маань уул өгсөж гэртээ харьдаг, эмнэлэг, гал командын машин хүрэх газраа цагтаа очиж чаддаггүй, усны машинууд худагтаа очиж чадахгүй буцдаг гэх мэт асуудлууд шийдэгдэж байгаад баяртай байна". 2017 онд замын ажлыг бүрэн дуусахын төлөө хичээж ажиллах болно гэжээ. 

Үүсгэсэн: 2017-03-12 15:23

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..