Видео мэдээ Бүгдийг үзэх
Танилцуулга
- УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-т бие төлөөлөгчийн газар байгууллаа
- УИХ-ын гишүүн Н.Учрал 62-р сургуулийн нээлтэд оролцож үг хэллээ
- Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал, О.Баасанхүү нар Дархан-Уул аймагт ажилалаа
- УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо иргэдтэй уулзалт хийлээ
- УИХ-ын гишүүн Н.Учрал зам гүүрний ажилтай танилцав
- УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хүчдэлийн уналттай гудамжууд дээр ажиллаж эхэлжээ.
- Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
- Н.Учрал: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар төсөв сахилга баттай болно
УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтойгоо хийх анхны уулзалтаа 8 сарын 26 ны өдөр Чингис Соосэ олон улсын их сургуулийн урд талбайд хийлээ. Уулзалтад тус дүүргийн 18,19,23,27,29 дүгээр хорооны иргэд оролцлоо.
Тэрээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Надад итгэл хүлээлгэж УИХ-д сонгосныг өндөр үүрэг хариуцлага гэдгийг ойлгож байгаа ба Сонгинохайрханчууддаа чин сэтгэлээс талархаж байна. Шинэ парламент нийгэм эдийн засгийн амаргүй нөхцөлд ажлаа эхлүүлж байна. Бидэнд эдийн засгийг тогтворжуулах, ард иргэдээ ажлын байраар хангаж, орлоготой болгох, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ хүнээ хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, шаардлага тулгарч байна.” гэлээ.
Тус уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өөрийн бие төлөөлөгч Н.Ганхуягийг танилцуулж, төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд иргэд сонгогчидтойгоо ойр ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан өөрийн сонгогдсон тойргийнхоо амьдралын төвшин доогуур өрхийн 500 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардууллаа.УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн ерөнхий боловсролын 62 дугаар дунд сургуулийн нээлтэд оролцож үг хэллээ. Тэрээр нээлтэд боловсролын байгууллагын тулгамдаж буй асуудал болон цаашдын бодлогын талаар ярьжээ.
Манай улсын хэмжээнд нэн тулгамдаж буй асуудал болсон сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр ч хөндөгдсөөр байна. УИХ-ын гишүүн Учралын хувьд боловсролыг эрхэмлэгч оюунлаг хүн гэдгээр нь сонгинохайрханчууд үнэлдэг гэж хэлж болно. Тэрээр өнөөдөр ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн нээлтэнд хэлсэн үгэндээ өнөөдөр боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн багтаамж хүрэлцээ муутай байгаагаас үүдэн монголын ирээдүй болсон хүүхдүүд сурах эрхээ бүрэн дүүрэн эдлэж чадахгүй байна гэдгийг хэлсэн. Гэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөрт сургууль бүрийг 2 ээлжээр хичээллүүлдэг болно. Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн тоог нэмэгдүүлнэ гэх амлалтандаа хүрэхийн төлөө УИХ болон ЗГ хичээн ажиллах болно гэдгийг тодотгож байсан юм. Мөн тэрээр тус сургуулийн нээлтэнд хүрэлцэн ирж оролцсон сургуулийн нийт сурагчид, эцэг эхчүүд, багш ажилчдад боловсролын салбарын цаашдын бодлогын талаар баримтлах, чиглүүлэх бодлогыг ярьж танилцуулсан юм.
62 дугаар сургуулийн хувьд бол 2000 гаруй хүүхдийн хүчин чадалтай. Харин өнөөдөр манай улсын боловсролын салбарт тулгамдаж байгаа гол асуудал болсон сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний хомсдлоос үүдэн энэ хичээлийн жилд л гэхэд 4000 гаруй хүүхдийг боловсрол эзэмшүүлэхээр ийнхүү хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү нар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа.
Ажлын дэд хэсгийн бүрэлдхүүнд тус Байнгын хорооны Ажлын алба, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох ажилтнууд ажиллав.
Тус Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль, аймгийн 7 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тухайн цэцэрлэг, сургуулиудын багш, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа.
“Энэрэл” цогцолбор нь 1992 онд 500 сурагчийн суудалтай тусгай хэрэгцээт боловсрол олгохоор 1992 онд 500 сурагчийн суудалтай байгуулагдсан бөгөөд 1995 оноос эхлэн ердийн сургалттай ангиудад элсэлт авч ерөнхий эрдмийн суурь боловсрол эзэмшүүлж иржээ.
1998-1999 оны хичээлийн жилээс Дархан-Уул йймгийн Засаг даргын 51 тоот захирамжаар нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд асрамж халамж, үйлчилгээ үзүүлэх дотуур байртай ердийн ба тусгай хэрэгцээт сургалттай “Энэрэл” цогцолбор болж, сургалт, халамжийн үйлчилгээ үзүүлдэг болжээ. Түүнчлэн 2010-2011 оны хичээлийн жилээс аймгийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол олгох, Тусгай хэрэгцээт боловсрол олгох, Мэргэжлийн анхан шатны боловсрол олгох цогцолбор сургууль болгож өөрчлөн зохион байгуулсан байна.
Одоогоор тус сургуульд тусгай хэрэгцээт боловсрол олгох 3 ангид 37 хүүхэд хамруулан сургаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 18 хүүхдийг ердийн ангид хамруулан боловсрол эзэмшүүлж байна. Тус сургуулийн хувьд тусгай хэрэгцээт боловсрол олгох ангиудад хувьсах зардал ердийн сургуулиудын адил олгогддог, багшлах боловсон хүчин дутагдалтай, дохионы хэлний нэг багштай, багшийн цалин хөлс, туслах багш, эмч, сэргээн засалчийн орон тоо батлагдаагүй, төсөв хүндрэлтэй байгаа талаар цогцолборын захирал танилцууллаа. Ажлын хэсэг энэ асуудлыг 2017 оны улсын төсөвт тусгуулах талаар анхаарч танилцуулахаар боллоо. Мөн тус сургуулийн дотуур байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хараа хяналтгүй эмзэг бүлгийн хүүхдүүдийг нэг дор байрлуулан байлгаж байгаа нь хамгийн тулгамдсан асуудал тул Ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал аймгийн удирдлагад дээрх асуудлыг орон нутгийн хэмжээнд яаралтай шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллах талаар үүрэг өглөө.
Дархан-Уул аймагт нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй 473 хүүхэд байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судалгаа мэдээллийн санд тулгуурлан энгийн хүүхдийн дунд сурч боловсрох, хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа сайн туршлагуудтай Ажлын хэсэг танилцлаа.
Цаашид тусгай хэрэгцээт боловсрол олгох ангиудад шаардлагатай хувьсах зардал, багш, туслах багшийн цалин хөлстэй холбоотой зардлыг улсын төсөвт тусгуулах талаар анхаарч ажиллахаа Ажлын хэсгийн гишүүд илэрхийллээ. Мөн аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжлийн төв” нь нөхөрлөл хоршоо байгуулан үйлдвэрлэл эрхэлж байгаатай танилцаад энэ талаар дэмжиж ажиллахаар боллоо.
Танилцах ажлын хүрээнд тэрээр "Иргэд сонгогчид маань уул өгсөж гэртээ харьдаг, эмнэлэг, гал командын машин хүрэх газраа цагтаа очиж чаддаггүй, усны машинууд худагтаа очиж чадахгүй буцдаг гэх мэт асуудлууд шийдэгдэж байгаад баяртай байна". 2017 онд замын ажлыг бүрэн дуусахын төлөө хичээж ажиллах болно гэжээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хуульчдын холбоотой хамтран “Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Н.Учрал нээж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан боловч өнөөг хүртэл Монгол Улсын Арбитрын шийдвэрийг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Арбитрын тухай хуулийг шинэчлэн баталж, өөрийн оронд нутагшуулах шаардлага үүсээд байгаа нотолж байна хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өөрийн орны онцлог, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны Арбитрын тухай загвар хуульд нийцүүлэн, шинэчлэн баталснаар Монгол Улс дахь Арбитрын үйл ажиллагаа, олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж өгөх бөгөөд өндөр түвшний Арбитрчдыг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг заавал гадаадын Арбитрын байгууллагад бус дотоодын Арбитраар шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх, Арбитрт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэж УИХ гишүүн Н.Учрал үзэж байна.