Холбоо барих

Цаг үеийн мэдээлэл

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ СХД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЖ ТУЛГАМДСАН АСУУДЛААР АЖИЛЧДЫНХ НЬ БАЙР, СУУРИЙГ СОНСЛОО

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал эмч нарт мэндчилгээ дэвүүлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ "Олон хүнд амьдрал бэлэглэдэг мөртлөө эгэл даруухан амьдарч яваа нийт эмч, эрүүл мэндийг ажилтнууддаа сонгогч түмнийхээ өмнөөс сэтгэлийн талархал илэрхийлж удахгүй тохиох гэж буй Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэнд хүргье. Улсын Их Хурлын гишүүн миний бие өнөөдөр өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн эмч нартай баярын хурал хийлээ. Уулзалтын үед тус эмнэлэгийн дарга ажилчид 1987 онд ашиглалтанд орсон Өрөн салбар болон больниц нь эмнэлэгийн байр зориулалтын бус, урсгал зохион байгуулалт буруу, лифт байхгүй, хүлээн авах тусгаарлах өрөө нь стандарт шаардлага хангахгүй гээд олон асуудал байгаа талаар хэлж байв. Мөн хүйтэн дулааны зед ачаалал ихэсдэг. хайлган цагаар хөрсний бохирдол үүсдэгээс болж ачааллаа дийлэхээ байдаг талаар санал хэллээ. Цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар анхааран ажиллаж Төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хоорондын холбоог ойртуулж хамтран ажиллах болно" гэсэн юм гэж Н.Учрла гишүүний ажлын албанаас мэдээллээ.